Филиппинд сурцгаая
Филиппинд Сурцгаая...
Та яагаад Филиппинд англи хэл сурах ёстой вэ?
Филиппин улс нь англи хэлээр ярьдаг дэлхийн 3 дахь том орон. Хүн амын дийлэнх хувь англи хэлээр чөлөөтэй ярьж бичихээс гадна албаны бүхийл үйл явц англи хэл дээр хөтлөгддөг. Сургалтын төлбөрийн хувьд Австрали, Сингапур, Канад зэрэг орноос хамаагүй хямд учраас сүүлийн жилүүдэд зүүн ази тэр дундаа Япон, Тайвань, Солонгос, Выетнам зэрэг орны оюутнууд Филиппин улсыг түлхүү зорих болсон. Ганцаарчилсан ангид суурилсан олон цагийн хичээлд та хамрагдаж, 24 цагийн харуул хамгаалалтай олон улсын оюутны дотуур байранд байрлах юм. Өдрийн 3 удаагийн амтат хоолоор үйлчлүүлэх бөгөөд чөлөөт цагаараа найз нөхөдтэйгөө Филиппин улсын үзэсгэлэнт далайн эргүүдээр аялаж зугаалах боломжтой. Филиппинд сурахын хамгийн ашигтай тал нь та суралцах хугацаандаа 100% хичээлдээ өөрийгөө дайчилж, өөр бусад жижиг сажиг зүйлд анхаарлаа сатууруулахгүйгээр бүрэн төвлөрч суралцах боломтойгоороо давуу.
"Paramount Park English Academy" сургалтын төв
Филиппин улсын нийслэл Манила хотод байрлах манай сургууль нь 2000 онд байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хойш Япон, Солонгос, Тайван, Монгол зэрэг орны оюутан залуучуудыг 1 болон түүнээс олон сараар суралцаж боломж бүрдүүлэн ажиллаж байна. Хямд зардлаар илүү олон цагаар сурах боломж бүрдүүлж байгаагаараа давуу.
Та манай сургуульд суралцсанаар өдөрт 6 цагийн ганцаарчилсан 4 цагийн групп ангид хамрагдах бөгөөд чөлөөт цагаараа Манила хотоор зугаалж үзэсгэлэнт далайн эргээр аялах бүрэн боломжтой. 24 цагийн харуул хамгаалалтай тусгай кампуст байрлаж сургуулийн усан сан болон биеийн тамирийн тусгай бүсэд хүссэн цагаараа үйлчлүүлэх бүрэн боломжтой. 16 болон түүнээс доош насны хүүхүүд тусгай харгалзагч багштай байрлах ба Филиппин багш нь Монгол улсруу буцах хүртэл бүхийл асуудлыг хариуцан ажилна.
"SOLOMON" Academy олон улсын англи хэл сургалтын төвийн талаар
"SOLOMON" олон улсын англи хэл сургалтын төв нь 2008 онд Филиппин улсын Ило Ило хотод байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Манай олон улсын хэлний сургалтын төвд Япон, Солонгос, Тайвань зэрэг орны оюутан залуучууд нэгээс зургаан сарын хугацаанд суралцдаг бөгөөд 2012 оноос эхлэн бид Монгол оюутнуудад өөрсдийн сургуулийн үүд хаалгаа нээн хямд зардлаар, чанартай боловсрол эзэмшихийг урьж байгаа юм.
Та манай сургуульд суралцсанаар өдөрт 4-5 цагийн ганцаарчилсан, 3-4 цагийн групп ангийн сургалтанд хамрагдах бөгөөд багш нарын хувьд их дээд сургууль төгссөн мэргэжлийн өндөр ур чадвартай багш нар хичээл заах болно. "SOLOMON" олон улсын англи хэлний сургалтын төвд суралцсанаар 24 цагийн харуул хамгаалалтай дотуур байранд байрлаж, өдрийн 3 удаагийн хоолоор үйлчилүүлж aмралт чөлөөт цагаараа Филиппин улсын хамгийн арлуудын нэг болох "Boracay" үзэсгэлэнт далайн эрэг болон түүхийн дурсгалт газруудаар аялах боломжтой.
Вакумжуулсан сургалтын талаар:
Филиппин улсад англи хэлний вакумжуулсан сургалтанд та өөрийн хүссэн хугацаанд хүссэн үеэдээ суралцах бүрэн боломжтой. Таныг сургуульдаа ирсний дараа аман, дүрмийн, бичигийн, сонсголын гэсэн 4 төрлийн шалгалт авах ба шалгалтын дүнгээс хамаарч өөр өөр түвшиний ангид хувиарлагдан хичээллэж эхлэнэ. /Жишээ нь: дүрмийн шалгалтаа сайн өгсөн боловч ярианы шалгалтаа муу өгсөн байвал ярианы анхан, дүрмийн ахисан ангид хувиарлагдана бүрэн боломжтой/. Мөн суралцагч суралцах сараас хамаарч сар бүр түвшин тогтоох шалгалт өгөх ба та өөрийн түвшингөө анх ирсэнээсээ хойш хэрхэн ахиж байгааг хянах бүрэн боломжтой. Шалгалтын оноогоор бусдад оюутнуудаа тэргүүлсэн оюутан сар бүр мөнгөн урамшуулал хүртэнэ.
Филиппинд англи хэл сурах хүсэлтэй оюутнуудын анхааралд:
Та Филиппин улсад англи хэлний вакумжуулсан сургалтанд суралцах хүсэлтэй бол доорх бичиг баримтыг бүрдүүлэхийг анхаарна уу.
-
Гадаад паспорт – /хүчинтэй хугацаа 6-н сараас дээш байх/ Паспортын нүүрэн хэсэг болон дуусах хугацааг скайнардаж /philippinedsurtsgaaya@gmail.com/ -руу илгээнэ үү.
-
Ирэх болон буцах онгоцны тийз
-
Яавахаасаа 2 долоо хоног түүнээс өмнө жуулчлагч байгуулагад бүртгүүлж суралцах гэрээтэй танилцах.
-
Сургалтын төлбөрийг жуулчлагч байгуулагад бүрэн төлсөн байх.
-
Аялалын даатгал, гадаад оюутны даатгалд хамрагдах /өөрөө шийднэ/
-
Цээж зураг 6 ш бэлдсэн байх
Манила хотод байрлах манай сургуульд та суралцсанаар өдөрт 10 цагийн хичээлд хамрагдах боломжтой.
Манила хотод байрлах манай сургуульд та суралцсанаар өдөрт 10 цагийн хичээлд хамрагдах боломжтой.