top of page

Танилцуулга 

             

                 Филиппин улс нь Зүүн өмнөд Азид орших 7108 гаруй арлаас тогтсон арлын орон юм. Албан ёсоор Бүгд Найрамдах Филиппин улс гэдэг бөгөөд улсын нийслэл нь Манила хот. Филиппин улс нь номхон далайн баруун хэсэгт орших ба усаар Индонез, Сингапур, Тайвань, Вьетнам зэрэг орнуудтай хиллэдэг. Нутаг дэсгэрийн хэмжээ 300,000 км2, хойноосоо урагш 2000 км, баруунаасаа зүүн тийш 900 км. Арлын газрын гадарга нь гол төлөв уул байх бөгөөд хамгийн өндөр цэг нь “Миндано” арал дээр орших “Апо” галт уул 2954м. Филиппин улс нь халуун дулаан уур амьсгалтай, чийглэг дулаан орны ойгоор хучигдсан.  

Засаг захиргааны хуваарилалт

           Филиппин улс нь 17 бүсийг нэгтгэсэн нийт 80 гаруй муж хотуудтай. “Бие даасан” том хотууд мужийн бүрэлдэхүүнд багтахгүй. Филиппин улс нь нийт 80 гаруй сая хүн амтай. Хүн амын дундаж өсөлт -1,9%, хотын хүн ам нийт хүм амын 65% хувийг эзэлдэг. 1973 он хүртэл Испани хэл Филиппин улсын албан ёсны хэл байсан бөгөөд түүнээс хойш Филиппино /тагалог-испани хэлэнд суурилсан/ Англи гэсэн хоёр үндсэн албан ёсны хэлтэй. Хүн амын 80% нь католикийн шашин, 11,6% протестант усгалыг, 5% нь исламын шашин шүтдэг.

Уур амьсгал, цаг агаар

             Филиппиний арлууд дулаан орны чийглэг уур амьсгалтай. Далайн эрэг хавиараа 24-28С, уулархаг газраараа сэрүүвтэр байна. Борооны улирал 5 сараас эхлэн 11 сар хүртэл үргэлжлэх ба энэ үед баруун өмнө зүгээс муссон салхи үлээнэ. 11-5 сарын хооронд ерөнийд нь хуурай улиарал гэж үздэг. Жилд унах тунадасны хэмжээ 1000-4000 мм-т хэлбэлзэнэ. Жилийн дундаж температур ойролцоогоор 26.6С байна. Газар зүйн хувьд UTC+8 цагийн бүсэд оршино. 

Эдийн 

засаг 

       Гадаадын хөрөнгө оруулагчид сүүлийн жилүүдэд Филиппин орныг ихээхэн сонирхох болсон. Тэр тусмаа аж ахуйн салбарт бүтээмж өндөртэй. Банана, Хан боргоцой, Манго зэрэг жимс дэлхийн бусад оронлуу экспортолдог. Худалдааны гол түншлэгчид нь АНУ, Тайвань, Герман, Япон, Хонгконг зэрэг орон болно. Олон арлаас тогтсон арлын орон учир эрчим хүчний асуудал хөгжих боломж хязгаарлагдмал. Дэд бүтэцийн хувьд сайн хөгжөөгүй. Иргэдийн мөнгөн хуримтлал бага учраас гадаад орны санхүүгээс эдийн засаг нь нэлээд хамааралтай. Филиппин улсыг газар тариалан- аж үйлдвэрийн орон гэж үзэж болно. Цахим техник, нэхмэл, химм, мод боловсруулах болон эмийн үйлдвэр сайн хөгжсөн. Үндэсний мөнгөн тэмдэгт нь “пэсо”, 1$ ойролцоогоор 43 пэсотой тэнцэнэ. 

1521 оны гуравдугаар сарын 16-нд Фердинад Магелланыг ирэхээс өмнө Филиппин улс нь хөрш зэргэлдээ орнуудтайгаа худалдаа наймаа эрхэлдэг, хүн амын ихэнх хувийг “австронез” угсааны ард түмэн эзэлдэг далайн орон байв. XVI зуунаас хойш 300 шахам жил буюу 1898 онд хүртэл Филиппин улс нь Испани улсын калони байсан. Тийм учраас тухайн үеийн байдлыг илтгэсэн европ загварын сүм хийд, барилга байшин Филиппин улсад их бий. 1898 онд “Парижийн энхийн гэрээ”-ээр Испаничууд Филиппинийг АНУ- мэдэлд шилжүүлсэн. 1898 оны зуравдугаар сарын 12-нд Филиппин улс тусгаар тогтнолоо заралсан боловч АНУ мэдэлд байсан хэвээрээ байсан юм. 1946 оны долдугаар сарын 4-нд АНУ-с бүрэн тусгаар тусгаар тогтносон байна. Филиппин улс нь ардчилсан засаглалтай. 6 жилд нэг удаа ерөнхийлөгчийн сонгууль болдог. ерөнхийлөгч нь төрийн бүх эрхийг барихаас гадна засгийн газрыг тэргүүлдэг. Парламент нь дээд доод гэсэн 2 танхимаас бүрдэх ба дээд танхим нь 6 жил, доод танхим нь 3 жилийн зайтай сонгогддог. 

Түүх 

Утас:

8802-5067,

9119-6837

ХАЯГ: УБ хот,  13-р хороолол,

"БОЛОР 2" төв  -1 давхар, "Монголын Шинэ Тосгон" ТББ 

 

Facebook: https://www.facebook.com/FilippindSurcgaaa

bottom of page