Филиппинд сурцгаая
Та манай жуулчлалын төвөөр дамжуулан "Solomon" болон "Paramount Park English Academy" гэсэн сургуулиас хүссэн сургуулиа сонгон суралцах боломжтой. Элсэлт сар бүр явагдана мөн та суралцах хугацаа болон сараа өөрөө сонгох бүрэн боломжтой. "Paramount Park English Academy" англи хэл сургалтын төв маань "Манила" хотод байрладаг. Та хүссэн үеэдээ хичээлийн бус цагаар Манила хотоор зочилж цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой. Харин "SOLOMON" олон улсын англи хэлний төв маань "Ило Ило" хотод байрлах бөгөөд та Манила хотод хүрэлцэн ирсэний дараа орон нутгийн нислэгээр нэг цаг орчим нисэж хүрдэг байгаа. Та сургуульдаа хүрэлцэн ирсний дараа аман, дүрмийн, бичигийн, сонсголын гэсэн 4 төрлийн шалгалт авах бөгөөд шалгалтын дүнгээс хамаарч та өөрийн түвшиний ангид хувиарлана. Шалгалтын дүнгээс хамаарч харилцан өөр өөр түвшиний ангид хувиарлагдах боломжтой /Жишээ нь: дүрмийн шалгалтаа сайн өгсөн боловч ярианы шалгалтаа муу өглөө гэхэд ярианы анхан, дүрмийн ахисан г.м ангид хувиарлагдана./ Суралцагч суралцах сараас хамаарч сар бүр түвшин тогтоох шалгалт өгөх ба та өөрийн түвшингөө анх ирсэнээсээ хойш хэрхэн ахиж байгааг хянах бүрэн боломжтой. Шалгалтын оноогоор бусдад оюутнуудаа тэргүүлсэн оюутан сар бүр мөнгөн урамшуулал авдаг.
Ерөнхий хичээл ганцаарчилсан анги дээр суурилсан. Сонгосон ангиас хамаарч өдөрт 4-6 цагийн ганцаарчилсан анги хичээллэнэ. Ганцаарчилсан ангийн хувьд багш оюутантай тулж ажилна. Та өөрийн сурах арга барил болон сурахыг хүсэж байгаа зүйлээ багшдаа хэлж илүү гүнзгий судлах бүрэн боломжтой. Ганцаарчилсан анги нь: дүрмийн, бичигийн ур чадвар сайжруулах, сонгсгол сайжруулах анги болон ярианы анги гэсэн 4 ангиас бүрдэнэ. Хэрвээ та өдөрт 5 цагийн ганцаарчилсан ангийн хичээл сонгосон бол дээрх 4 сонголтоос хүссэн анги нэмж 2 цаг оруулах боломжтой. Багш нарын хувьд өөр өөр багш танд хичээл заана. Зарим тохиолдод ганцаарчилсан ангийн багш групп хичээл орох боломжтой.
Групп ангийн хувьд 3-4 цаг өдөрт хичээллэнэ. Анги дүүргэлт ихдээ 4 оюутан. Групп ангийн хичээл дээр түлхүү харилцан ярианы болон үгийн дуудлага засах анги ордог. Оройн хоолны дараа буюу 7:00-7:50 хооронд "Үгийн сангийн анги" хичээллэх бөгөөд үгийг хэрхэн амархан цээжлэх, аль үгийг аль үед хэрэглэх гэх мэт үгийн сан баяжуулах талаар үнэтэй зөвлөгөө өгдөгөөрөө давуу. Та бүтэн 24 цагийн турш анги хэлээр амьсгалж тухайн өдөртөө цээжилсэн үгээ амьдрал дээр хэрэглэн өөрийн болгох тэр бүхийл боломжийг таньд бид олгож байгаа юм. Сургуулийн дотоод дүрмийн дагуу дотуур байрнаас бусад газар англи хэлээр ярих ёстой өөр хэлээр ярьсан тохиолдолд мөнгөн торгууль төлөхийг анхаарна уу.
IBT-TOEFL, IELTS-ийн шалгалт өгөх хүсэлтэй оюутан залууст зориулсан IBT-TOEFL, IELTS-ийн бэлтгэл анги нь өдөрт 7 цагаар хичээлэлдэг. Дотроо 3 түвшинтэй. IBT-TOEFL, IELTS-ийн бэлтгэл ангид суралцахын тулд оюутан level-3 түвшинийх байх шаардлагатай. Таньд энэхүү шалгалтыг өгөхөд юу хэрэг болох, бичигийн чадвар, сонсголоо хэрхэн хурдацтай сайжруулж хүссэн оноогоо авах зэрэгт багш анхаарч сурагч нартайгаа хамтран ажиллах болно. Ном сурах бичгийн хувьд оюутны түвшинээс хамаарч IBT-TOEFL, IELTS-ийн анхан, дунд, ахисан түвшиний сурах бичгүүдээс хичээл орно. Хэрвээ та IBT-TOEFL, IELTS-ийн бэлтгэл ангид суралцах хүсэлтэй бол багадаа 3 сарын хугацаанд суралцах ёстойг анхаарна уу.
TESOL /Teaching English to Speakers of Other Languages/ буюу "Англи хэлний багшлах эрх" олгох сургалтандаа бид анги хэлний дунджаас дээш мэдлэгтэй цаашид англи хэлний багшаар ажиллах сонирхолтой оюутан залуучуудыг сургадаг. Та тус ангийг 3 сарын хугацаанд суралцаж дүүргэнэ. Тус курсийг сурж төгссөнөөр оюутан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Багшлах эрхийн бичиг" авах бөгөөд дэлхийн аль ч оронд анги хэлний багшаар ажиллах бүрэн эрхтэй болох юм.
Багш нарын нь заах арга барилын хувьд бид их анхаарч ажилдаг. Оюутантайгаа тулж ажиллахад түлхүү анхаардаг. Багш нараа шалган авахдаа 1-т Их сургууль төгссөн диплом, 2-т багшлах эрхийн шалгалт өгсөн эсэхийг үндэслэл болгон авдаг. Багш нар сар бүр суралцагч оюутнуудын адил түвшин тогтоох шалгалт өгөх бөгөөд шалгалтын дүнгээр багш нарын зэргийг тогтоодог. Багшийн заах арга барил таны суралцах арга барилтай зохицохгүй байгаа нөхцөлд оюутан сургуулийн дотоод журмын дагуу багшаа солих бүрэн эрхтэй.
Сургуулийн дотуур байранд хэд хэдэн чухал дүрэм мөрдөгддөг бөгөөд сургуулийн дүрмийг хатуу баримтлахыг шаарддаг. Ням-Пүрэв гараг хүртэл оройн 11:00 цагаас хойш оюутнуудыг гадагш гарахыг хориглоно. Баасан, Бямба гарагуудад оюутнууд шөнийн 2:00 цаг хүртэл гарч орох боломжтой.
Угаалганд өгөх хувцасаа тогтсон хувиарын дагуу өглөөний 9:00 өмнө сургуулийн ажилтанд аваачиж өгөх бөгөөд мөн орой тогтсон цаг буюу 5:00 өмнө хуцсасаа очиж авна.
Гадагч гарахдаа "Үүдний тэмдэглэл"-д гарсан цаг, өрөөний дугаар, нэрээ бичиж үлдээнэ. Буцаж ирэхдээ ирсэн цагаа тэмдэглэн гарын үсгээрээ баталгаажуулна. Дотуур байр нь 24 цагийн ээлжийн харуултай.
Өглөөний хоол 7:00-8:00 хооронд, өдрийн хоол 11:30-13:00, оройн хоол 17:00-18:00 цагийн хооронд. Оюутан бүр хоолондоо хоцролгүй орох үүрэгтэй.
LEVEL 6 Advanced
LEVEL 5 Pre-Advanced
LEVEL 4 Intermediate
LEVEL 3 Pre-Intermediate
LEVEL 2 Elementary
LEVEL 1 Beginner