Филиппинд сурцгаая
Филиппин улсад Монгол улсын иргэн 21 хоногоос 1 сарын хугацаанд визгүй зорьчих эрхтэй. Оюутан Монголоос ирэхдээ виз авалгүй ирэх бөгөөд Филиппин улсын гаалийн шалган нэвтрэх дээр визээ даруулна. Суралцагчийг сургуульдаа ирсний дараа, 1 сараас дээш хугацаанд суралцах оюутнууд сургуулийн ажилтанд паспорт болон визний төлбөрөө /суралцах сараас хамаарч визний төлбөр өөр байх ба доорх хүснэгтнээс төлбөрийн мэдээллийг харна уу/ тушаана. Сургуулийн зүгээс виз сунгуулах ажиллыг бүрэн хариуцаж, суралцах хугацааны визийг оюутанд авч өгнө. Визний төлбөр сургалтын төлбөрт багтаагүй гэдгийг анхаараарай. Доорх хүснэгтээс визний сунгалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Оюутан сургуульдаа ирснийхээ дараа төвшин тогтоох шалгалт өгч өөрийн түвшиний ангид хувиарлагдана. Анги сонголтоос хамаарч дунджаар 5-6 ном худалдан авах бөгөөд номын үнэ дунджаар 200-800 пэсо буюу монгол мөнгөөр /8000-30,000 төг/ байна. Ном сурах бичгийн төлбөр сургалтын төлбөрт багтаагүй болно.
Олон улсын онгоцны тиз 2 талдаа авна. Олон улсын нислэгийн тиз болон орон нутгийн тизний үнэ сургалтын төлбөрт багтаагүй болохыг дахин анхааруулья. Та онгоцны тизээ авахдаа:
УБ -Хонг конг - Манила ,
УБ- Бээжин – Манила,
УБ- СӨҮЛ – Манила гэсэн олон улсын нислэгийн чиглэлээс сонгох боломжтой. Үнийн хувьд 2 талдаа дунджаар /1,100,000 мянган төгрөгнөөс 1,400,000 мянган төгрөг/ хооронд байна. Зарим тохиолдолд дунджаас хямд, эсвэл илүү үнэтэй байхыг үгүйсгэхгүй. Оюутан Филиппин улсын нийслэл "Манила" хотод хүрэлцэн ирсний дараа Орон нутгийн онгоцонд дамжин сууж "Ило Ило" хотод хүрэлцэн ирэх бөгөөд хэрвээ та хүсвэл орон нутгийн нислэгийн тизээ суралцах сургуулиараа дамжуулан худалдан авах боломжтой. Орон нутгийн онгоцны тиз 2 талдаа дунжаар 100$ доллар орчим.
ВИЗ:
1 дэхь сунгалт
59
хоног
3 дахь сунгалт
2 дахь сунгалт
60-89
хоног
60-119
Хоног
120-149
Хоног
120-179
Хоног
SSP
/Special
Student
Permit/
6,000
пэсо
I-Card
3,000
пэсо
3,030
пэсо
2,330
пэсо
5,600
пэсо
4,300
пэсо
3,630
пэсо
9,030 пэсо
/2сар/
16,330 пэсо
/3сар/
17,630 пэсо
/4сар/
23,590 пэсо
/6сар/
19,960 пэсо
/5сар/
SSP /Special Student Permit/- Филиппин улсад англи хэлний сургалтанд суралцах хүсэлтэй оюутан болгон заавал авах ёстой. Энэхүү зөвшөөрлийг авснаар та хуулийн дагуу англи хэлний сургалтанд сурж байна гэдгийг баталгаажуулах юм.
I-card - буюу "Түр үнэмлэх" Филиппин улсад 59 хоногоос дээш оршин суух гадаадын иргэн тус картыг авах ёстой. Тус картыг авснаар цаашид тодорхой хугацаанд оршин суух бүрэн эрхтэй болно.
Ном сурах бичиг:
Онгоцны тиз:
Бусад зардал:
Дотуур байрны барьцаа: Хичээлийн төгсгөлд сургуулийн эд зүйлсийг эвдэлж сүйтгээгүй тохиолдолд барьцаа мөнгийг оюутанд буцаан олгоно. Барьцаа мөнгө 50$.
Цахилгааны төлбөр: Филиппин улс нь маш олон арлаас тогтдог учир цахилгааны төлбөр бусад оронтой харьцуулахад өндөр үнэтэй байдаг учраас оюутны цахилгааны төлбөр сургалтын төлбөрт багтаагүй болно. Суралцагч өөрийн сонгосон дотуур өрөөнөөс хамаарч сар бүр цахилгааны төлбөрийг сургалтын төлбөрөөс тусад нь төлнө.
1 хүний өрөө - 1,000 пэсо
2 хүний өрөө -7,00 пэсо
3 хүний өрөө -5,00 пэсо
Жич: Өрөөнд байрлах агаарчуулагчийн төлбөр цахилгааны төлбөрт багтаагүй учир агааржуулагч хэрэглэсэн тохиолдолд задгайгаар бодохгдохыг анхаарна уу.
Онгцоны буудлын хураамж: Филиппин улсаас гарахдаа та онгоцны буудлын хураамж төлөх бөгөөд Орон нутгийн онгоцны буудлын хураамж 200 пэсо, Олон улсын онгоцны буудлын хураамж 700 пэсо болохыг анхаарна уу.